
Эрсдлийн тэмдэглэгээг risk гэсэн англи үгний эхний үсэг буюу R үсгээр тэмдэглэх ба тухайн үүсэх эрсдлийг тоогоор илэрхийлнэ. Жишээ нь: R17 гэсэн эрсдлийн тэмдэглээгээний утга нь “Агаарт өөрөө шатна”.
Аюулгүй байдлын тэмдэглэгээг S (safety) үсгээр тэмдэглэж, мөн адил тоогоор хор, аюулаас хамгаалах аргыг заана.
ЭРСДЛИЙН ТЭМДЭГЛЭГЭЭ
R1 – Хуурай төлөв байдалд тэсрэмтгий
R2 – Цахилгаан гүйдэл цохих, үрэлт, галын үед тэсрэх эрсдэлтэй
RЗ – Цахилгаан гүйдэл цохих, үрэлт, галын хүчин зүйлд ноцтой тэсрэх эрсдэлтэй
R4 – Маш мэдрэмтгий тэсрэх аюултай метал агуулсан бодис
R5 – Халсны улмаас тэсрэлт үүсч болно
R6 – Агаартай болон агааргүй орчинд тэсрэмтгий
R7 – Галын аюул үүсгэж болно
R8 – Шатамхай материалтай харилцан үйлчилснээс галын аюул үүсгэж болно
R9 – Шатамхай материалтай хольсон тохиолдолд тэсрэмтгий
R10 – Шатамхай
R11 – Их шатамхай
R12 – Онцгой шатамхай
R14 – Устай хүчтэй урвалд орно
R15 – Устай харилцан үйлчилбэл их шатамхай хий үүсгэнэ
R16 – Исэлдүүлэгч бодистой нэгдвэл тэсрэмтгий
R17 – Агаарт өөрөө шатна
R18 – Хэрэглэх үед шатамхай, тэсрэмтгий шинж чанартай уур-агаарын хольц үүсгэж болно
R19 – Тэсрэмтгий хэт исэл үүсгэнэ
R20 – Амьсгалбал аюултай
R21 – Арьсанд хүрвэл аюултай
R22 – Залгивал аюултай
R23 – Амьсгалбал хортой
R24 – Арьсанд хүрвэл хортой
R25 – Залгивал хортой
R26 – Амьсгалбал маш хортой
R27 – Арьсанд хүрвэл маш хортой
R28 – Залгивал маш хортой
R29 – Устай урвалд орж хорт хий үүсгэнэ
R30 – Хэрэглэх үед их шатамхай байж болзшгүй
R31 – Хүчилтэй харилцан үйлчилбэл хорт хий ялгаруулна
R32 – Хүчилтэй харилцан үйлчилбэл онцгой хорт хий ялгаруулна
R33 – Хуримтлагдсан нөлөөлөл нь аюултай
R34 – Түлнэ
R35 – Ноцтой түлэгдэл үүсгэнэ
R36 – Нүдийг үрэвсүүлнэ
R37 – Амьсгалын системийг үрэвсүүлнэ
R38 – Арьсийг үрэвсүүлнэ
R39 – Маш ноцтой эдгэршгүйгээр гэмтээнэ
R40 – Хорт хавдар үүсгэх магадлалтай
R41 – Нүдэнд ноцтой гэмтэл үүсгэх эрсдэлтэй
R42 – Амьсгалбал цочроож мэдрэмтгий болгоно
R43 – Арьсанд хүрвэл цочроож мэдрэмтгий болгоно
R44 – Хязгаарлагдмал орчинд халаавал тэсрэлт үүсгэх эрсдэлтэй
R45 – Хорт хавдар үүсгэж болно
R46 – Үр удамд нөлөөлөж болно
R48 – Удаан хугацаагаар хордсноос эрүүл мэндэд ноцтой аюул учруулна
R49 – Амьсгалбал хорт хавдар үүсгэнэ
R50 – Усны амьд организмд маш хортой
R51 – Усны амьд организмд хортой
R52 – Усны амьд организмд аюултай
R53 – Усан орчинд удаан хугацаанд сөрөг нөлөө үзүүлнэ
R54 – Ургамлын аймагт хортой
R55 – Амьтанд хортой
R56 – Хөрсний амьд организмд аюултай
R57 – Нисдэг шавьжинд хортой
R58 – Байгаль орчинд удаан хугацаагаар сөрөг нөлөөлөл үзүүлнэ
R59 – Озоны давхрагад аюултай
R60 – Нөхөн үржихийн чадварыг бууруулах үйлчлэлтэй
R61 – Урагт сөргөөр нөлөөлнө
R62 – Үржилд сөрөг нөлөө үзүүлж болзошгүй
R63 – Урагт сөрөг нөлөө үзүүлж болзошгүй
R64 – Хөхүүл хүүхдэд сөрөг нөлөө үзүүлж болзошгүй
R65 – Болгоомжил: залгибал уушги гэмтээж болзшгүй
R66 – Олон дахин үйлчилбэл арьсанд хуурайшил ба хагаралт үүсгэж болзошгүй
R67 – Толгой эргүүлэх, нойрсуулах үйлчилгээтэй уур
R68 – Эдгэршгүй сөрөг нөлөө үзүүлж болзошгүй
ХОСОЛСОН ЭРСДЭЛ
Эрсдлийн тэмдэглэгээг 2 ба түүнээс дээшээр хослуулан тэмдэглэж болдог бөгөөд үүнийг эрсдэл бүрийн үзүүлэх нөлөөг нийлбэр байдлаар илэрхийлсэн гэж ойлгоно. Жишээлбэл:
R14/15 – Устай хүчтэй урвалд орж, их шатамхай хий үүсгэнэ;
R15/29 – Устай харилцан үйлчилбэл хортой, их шатамхай хий үүсгэнэ;
R20/ 21– Амьсгах болон арьсанд хүрвэл аюултай;
R39/24/25 – Хортой: Залгих болон арьсанд хүрвэл маш ноцтой эдгэршгүй гэмтэл үүсгэнэ;
R39/26/27/28 – Онцгой хортой: амьсгалах, залгих, арьсанд хүрэхэд маш ноцтой эдгэршгүй гэмтэл үүсгэнэ гэх мэт.
АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТЭМДЭГЛЭГЭЭ
S1 – Битүү, таглаатай саванд хадгалах
S2 – Хүүхэд хүрэхээс болгоомжил
S3 – Сэрүүн газар хадгалах
S4 – Хүн амьдрах орчноос хол хадгал
S5 - ........ –ны (үйлдвэрлэгчээс санал болгосон шингэн) доор хадгал
S6 - ........ –ны (үйлдвэрлэгчээс санал болгосон идэвхгүй хий) доор хадгал
S7 – Сайтар битүүмжлэгдсэн саванд хадгал
S8 – Савыг хуурай байлгах
S9 – Агааржуулалт сайтай газар хадгалах
S12 – Битүү саванд бүү хадгал
S13 – Хоол хүнс, ус, ундаа болон амьтны тэжээлээс хол хадгалах
S14 - ..........-аас (үйлдвэрлэгчээс санал болгосон тохиромжгүй материалаас) хол хадгал
S15 – Халахаас болгоомжил
S16 – Шаталтын эх үүсвэрээс хол хадгал -Тамхи татаж болохгүй
S17 – Шатамхай материалаас хол хадгал
S18 - Савтай харьцах болон онгойлгохдоо болгоомжтой харьц
S20 – Бодисыг хэрэглэх үед хоол хүнс идэж уухыг хориглоно
S21 – Бодисыг хэрэглэх үед тамхи татахыг хориглоно
S22 – Тоос бүү амьсгал
S23 – Уур/утаа/хий/аэрозол бүү амьсгал
S24 – Арьсанд хүрэхээс болгоомжил
S25 – Нүдэнд хүрэхээс болгоомжил
S26 – Нүдэнд орсон тохиолдолд нэн даруй их хэмжээний усаар угааж, эмчид хандах
S27 – Бохирдсон хувцсыг нэн даруй солих
S28 – Арьсанд хүрсэн тохиолдолд …… -аар (үйлдвэрлэгчээс санал болгосон) угаах
S29 – Бохир усны шугам руу бүү хий
S30 – Уг бүтээгдхүүн рүү ус нэмж болохгүй
S33 – Цахилгаан цэнэг үүсэхээс сэргийлэх арга хэмжээ ав
S35 – Энэ бодис болон савыг аюулгүй аргаар устгах
S36 – Тохирсон хамгаалах хувцас өмсөх
S37 – Тохирсон бээлий өмсөх
S38 – Агааржуулалт хангалтгүй нөхцөлд тохирох амьсгал хамгаалах хэрэгсэл хэрэглэх
S39 – Нүд/нүүрний хамгаалалт хэрэглэх
S40 – Энэ бодисын бохирдуулсан шал болон бусад эд зүйлсийг цэвэрлэхэд ...............-ийг (үйлдвэрлэгчээс санал болгосон) ашиглах: их хэмжээний ус г.м
S41 – Шаталт, тэсрэлтийн үед үүссэн утааг бүү амьсгал
S42 – Химийн бодис шүрших, утаж хэрэглэх үед амьсгалын аппарат хэрэглэх
S43 – Гал унтраахдаа ……..-ыг (үйлдвэрлэгчээс санал болгосон гал унтраах материал ашиглах. Хэрэв ус эрсдлийг нэмэгдүүлэх бол “Ус хэрэглэж болохгүй” гэж бичсэн байна) ашиглах
S45 – Осол, алдагдлын үед таны бие эвгүйрхвэл эмчид яаралтай ханд (боломжтой бол бодисын шошгыг үзүүл)
S46 – Химийн бодис залгисан тохиолдолд эмчийн зөвөлгөө яаралтай ав. Бодисын сав эсвэл шошгыг үзүүл.
S47 - .... °С-ээс дээш температурт (үйлдвэрлэгчээс санал болгосон) бүү хадгал
S48 – Чийгийг ...... хэмжээнд (үйлдвэрлэгчээс санал болгосон) байлгах
S49 – Бодисыг зөвхөн үйлдвэрлэгчийнх нь саванд нь хадгал
S50 - …… -той (үйлдвэрлэгчээс заасан бодис, материалтай) хольж болохгүй
S51 – Зөвхөн сайн агааржуулалттай орчинд хэрэглэнэ
S52 – Их гадаргуутай орчинд дотоод засалд хэрэглэж болохгүй
S53 – Өртөхөөс болгоомжил - хэрэглэхээс өмнө зааварчилгаатай танилцах
S56 – Тухайн материал болон түүний савыг зөвхөн зориулалтын аюултай хог хаягдлын цэгт хая
S57 – Хүрээлэн буй орчныг бохирдуулахаас зайлсхийж тохирох савыг ашиглах
S59 – Үйлдвэрлэгч болон нийлүүлэгчээс дахин ашиглах/эргүүлж авах талаарх мэдээллийг шаардах
S60 – Энэ материал болон түүний савыг аюултай хаягдал гэж үзнэ
S61 – Хүрээлэн буй орчинд хаяж болохгүй. Холбогдох заавар эсвэл хор аюулын лавлах мэдээллийг үз
S62 – Залгивал бөөлжиж болохгүй, эмнэлэгийн туслаж яаралтай ав, шошго эсвэл савыг үзүүл
S63 – Амьсгалбал цэвэр агаарт гаргаж, тайван байлгах
S64 – Залгивал амаа усаар зайл (ухаан алдаагүй тохиолдолд)