Байгаль орчинд нөлөөлөх байдлын ерөнхий үнэлгээ гаргуулахад бүрдүүлэх бичиг баримт

Аливаа үйлдвэр, үйлчилгээ, уул уурхайн үйл ажиллагаанд байгаль орчинд нөлөөлөх байдлын ерөнхий үнэлгээ хийлгэхэд Байгаль Орчин, Ногоон Хөгжлийн Яамны Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн газарт хандсан Байгаль орчинд нөлөөлөх байдлын ерөнхий үнэлгээ гаргуулах тухай албан бичигт дараах материалууд хавсаргагдсан байх шаардлагатай.







Байгаль орчны сайдын 2006  оны 04 дүгээр сарын 27 -ны өдрийн  119  тоот  тушаалын гуравдугаар хавсралт
А. ТӨСЛИЙН БАЙГАЛЬ ОРЧИНД НӨЛӨӨЛӨХ 
БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ҮНЭЛГЭЭ
2. Ерөнхий үнэлгээ хийхэд шаардлагатай бичиг баримтын бүрдүүлэлт
2.1.Ерөнхий үнэлгээ хийх үйл ажиллагаа нь төслийн бичиг баримтыг хүлээн авсанаар эхэлнэ.
2.2.Ерөнхий үнэлгээ хийлгэхээр төслийн  бичиг баримтыг тухайн иргэн, аж ахуйн нэгж, байгууллага (цаашид "төсөл хэрэгжүүлэгч" гэнэ) хүсэлтээ бичгээр ирүүлэх бөгөөд дараахь бичиг баримтыг бүрдэл болгоно:
2.2.1.төслийн байршил, хэрэгжих орчны тойм зураг;
2.2.2.төслийн техник-эдийн засгийн үндэслэл;
2.2.3.хайгуулын ажлын тайлан, холбогдох зураг;
2.2.4.тухайн жилийн газар зохион байгуулалтын  төлөвлөгөө, хөтөлбөрт туссан эсэх;
2.2.5.төслийн товч тодорхойлолт (1 дүгээр хавсралт);
2.2.6.аж ахуйн нэгж, байгууллагын гэрчилгээний хуулбар;
2.2.7.технологийн шийдэл;
2.2.8.холбогдох бичиг баримтыг баталгаажуулсан баримт.
2.3.Төсөл хэрэгжүүлэгч бүрдүүлсэн бичиг баримтыг байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ хийлгэх тухай албан хүсэлтийн хамт тухайн байгууллагын бичиг хэрэгт шилжүүлнэ.
2.4.Шинжээч төслийн бичиг баримтыг хүлээн авсанаас хойш доорхи зүйлийг тусгасан бүртгэл хөтөлнө:
2.4.1.төслийг хүлээн авсан он, сар, өдөр;
2.4.2.төслийн дугаар;
2.4.3.төслийн нэр;
2.4.4.төсөл хэрэгжүүлэгч аж ахуйн нэгж, байгууллагын нэр;
2.4.5.төсөл хэрэгжүүлэгчийн  хаяг, утас, факс, цахилгаан шуудан;
2.4.6.төслийн байршил;
2.4.7.ерөнхий үнэлгээний дүгнэлтийн хэлбэр;
2.4.8.ерөнхий үнэлгээ хийсэн шинжээчийн нэр.
2.5.Төслийн бичиг баримтыг бүрдэл болгож хүлээн авсан шинжээч ерөнхий үнэлгээг хийж гүйцэтгэх талаар энэ зааврын 1.3 дугаар заалтын дагуу гарсан албан ёсны шийдвэрийг төсөл хэрэгжүүлэгчид мэдэгдэнэ.
2.6.Төслийн бичиг баримтыг ерөнхий үнэлгээний дүгнэлтийн хамт хадгална. Шинжээч хагас жил тутамд төслийн баримт бичгийг ерөнхий үнэлгээний үлдэх хувийн хамт өөрийн байгууллагын бичиг хэрэгт хүлээлгэн өгнө.
Ерөнхий үнэлгээний зааврын
нэгдүгээр хавсралт

Төслийн товч тодорхойлолт
1.Ерөнхий мэдээлэл:
1.1.Төслийн нэр
1.2.Төслийн зорилго
1.3.Төслийн эцсийн бүтээгдэхүүн
1.4.Төсөл хэрэгжүүлэгч аж  ахуйн нэгж, байгууллагын нэр
1.5.Төсөл хэрэгжүүлэгчийн хаяг
1.6.Төслийн байршил, хэрэгжих орчны тойм зураг
1.7.Төслийн хүчин чадал (голлох үзүүлэлтээр)
1.8.Төсөл хэрэгжүүлэхэд ашиглах үндсэн тоног төхөөрөмж
1.9.Төсөл хэрэгжих орчны дэд бүтцийн хөгжлийн байдал
1.10.Тухайн орчинд хэрэгжиж буй болон хэрэгжихээр төлөвлөж буй бусад төслүүдийн тойм, орон нутгийн тодорхойлолт
1.11.Төслийг хэрэгжүүлэх урьдчилсан хугацаа, хуваарь

2.  Эдийн засгийн үндсэн үзүүлэлтүүд:
2.1.Хөрөнгө оруулалт
2.2.Үйлдвэрлэлийн зардал
2.3.Нийт орлого
2.4.Цэвэр ашиг
2.5.Байгаль орчныг хамгаалах арга хэмжээний нийт зардал
2.6.Байгаль орчныг хамгаалах арга хэмжээний тухайн жилийн зардал
2.7.Байгалийн баялаг ашигласны төлбөр, хураамж
2.8.Байгаль орчин бохирдуулсны төлбөр хураамж

3.Төслийн техник, технологи, түүхий эд, туслах материал:
3.1.Технологийн шийдэл, хувилбарууд
3.2.Техник, тоног төхөөрөмж
3.3.Түүхий эд, туслах материал:
3.3.1.Байгалийн баялаг (нэр төрөл, хэмжээ, эх үүсвэр)
3.3.2.Химийн бодис (нэр төрөл, хэмжээ, эх үүсвэр)
3.3.3.Бусад зүйлс (нэр төрөл, хэмжээ, эх үүсвэр)
3.4.Хог хаягдал, завсрын бүтээгдэхүүн:
3.4.1.Завсрын бүтээгдэхүүн (нэр төрөл, хэмжээ, эх үүсвэр)
3.4.2.Хатуу хог хаягдал (нэр төрөл, хэмжээ, эх үүсвэр)
3.4.3.Шингэн хаягдал (нэр төрөл, хэмжээ, эх үүсвэр)
3.4.4.Хийн хаягдал (нэр төрөл, хэмжээ, эх үүсвэр)

4.Хог хаягдлын хяналт, удирдлага, зохион байгуулалт:
4.1.Хог хаягдлыг цэвэрлэх, зайлуулах арга хэлбэр.
4.1.1.Хатуу хог хаягдал цуглуулах, цэвэрлэх, зайлуулах
4.1.2.Шингэн хаягдал цэвэрлэгээ, арга хэлбэр, зайлуулалт
4.2.Химийн бодис:
4.2.1.Хэрэглэх (зориулалт, технологи, арга хэлбэр г.м)
4.2.2.Хадгалах (сав, баглаа боодол, байр, агуулах, байршил г.м)
4.2.3.Тээвэрлэх (тээврийн хэрэгсэл, тээвэрлэх нөхцөл, хугацаа г.м)
4.2.4.Зайлуулах, устгах (арга хэлбэр, хугацаа, байршил, нөхцөл г.м)
4.3.Цацраг идэвхт бодис:
4.3.1.Хэрэглэх (зориулалт, технологи, арга хэлбэр г.м)
4.3.2.Хадгалах (сав, баглаа, боодол, байр, агуулах, байршил г.м)
4.3.3.Тээвэрлэх (тээврийн хэрэгсэл, тээвэрлэх нөхцөл, хугацаа г.м)
4.3.4.Зайлуулах устгах (арга, хэлбэр, хугацаа, байршил, нөхцөл г.м)

5. Нийгмийн асуудал:
5.1.Ажиллах хүчний тоо
5.2.Ажиллах хүчний эх үүсвэр
5.3.Ажиллагсадын хөдөлмөр хамгааллын асуудал
5.4.Бусад асуудал

6.Төсөл хэрэгжих нутаг дэвсгэрийн суурь нөхцөл байдал:
6.1.Агаарын чанарын үндсэн үзүүлэлтүүд
6.2.Цаг уур, уур амьсгалын үндсэн үзүүлэлтүүд
6.3.Гадаргын болон газрын дорхи усны нөөц, чанар, горим
6.4.Хөрсний  бохирдол, эвдрэлийн байдал
6.5.Газар зүйн тогтоц
6.6.Геологийн тогтоц
6.7.Газар эдэлбэрийн байдал
6.8.Ургамлын аймаг, төрөл зүйл
6.9.Геологийн тогтоц
6.10.Ойн бүрхэвч
6.11.Амьтны аймаг
6.12.Тусгай хамгаалалттай газар нутаг
6.13.Түүх, соёл, шинжлэх  ухааны дурсгалт зүйлс
6.14.Бусад зүйлс